ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС БОЛЖ, НЭГНИЙГЭЭ ХӨНӨӨСӨН ГЭВ


Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний орой 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам, Тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүлэг үзлэг шалгалтыг хийж, ажиллалаа.

Урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтоогоод байна. Уг хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээсэн. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой" гэлээ.Мөн тэрбээр "Цахим орчинд албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гарсан. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон. Г, М нар архидан согтуурсан байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтооно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 12 минутын өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 24 минутын өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 26 минутын өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 1 цагийн өмнө
Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 3 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 4 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 4 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 4 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 5 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 5 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 22 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 22 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 22 цагийн өмнө