ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГЫН АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ХАРИЛЦАН ЗОДООН БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?


Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн нь ажлынхаа байрны үүдэнд бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа юм. Мөн яамны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэсрүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгөв. Тэрбээр энэ сарын 9 нд ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан.Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээлэлээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг. Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийг өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерын бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна билээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал, жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь яаманд тамхи татлаа, эндээс гарч тамхиа тат, одоо харьцгаа гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйл яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийг хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил албан тушаалын маргаан гараагүй юм байна билээ. Тэд хоорондоо маргалдаж барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн яам тамгын газраас яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй гэж хэлсэн, бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан, үүнээс болж зодоон гарсан байна билээ гэв. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртэл авсан. Тархиндаа авсан гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан нь болсон. Эрүүний яс нь мөн хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан, зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ

эх сурвалж: өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 14 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04