АТГ-ААС “ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИЙН ТУЗ-Д АНХААРУУЛГА ӨГЧЭЭ


Авлигатай тэмцэх газар "Таван толгой" ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Хянан шалгах явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн хяналт шалгалтаар тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй байна. Зүй нь бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээлийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заасан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 35 минутын өмнө
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 43 минутын өмнө
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 1 цагийн өмнө
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна 2 цагийн өмнө
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 3 цагийн өмнө
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ 3 цагийн өмнө
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа 4 цагийн өмнө
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана 4 цагийн өмнө
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ 4 цагийн өмнө
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 5 цагийн өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 7 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 7 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 7 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 8 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 21 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 22 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 22 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 22 цагийн өмнө