О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй


Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь  хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

- Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг. Харамсалтай нь “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой юу гэдэг дээр бид улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулна.  Хоёрдугаарт татварын өрийн асуудал. Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь 6 сая төгрөг. Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй. Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой. Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийг уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна.



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.168
2024/05/18
0
0
зөв худлаа ярьсан балай өвгөнөөс байрыг авах хэрэгтэй дээ
Хариулах
Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02