“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль зөрчиж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж, эдийн засагч О.Лхагвасүрэн, АН-ын орон нутаг хариуцсан зөвлөх, эдийн засагч Г.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт нь таван их наяд төгрөг бөгөөд энэ нь Монгол Улсын төсвийн тавны нэгтэй тэнцэж байгаа юм. Уг хоршооны таван их наяд төгрөгийн санхүүжилтийг монгол банкны эх үүсвэрээр олгож байгаа нь Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох төсвийн тухай хуулийн зарим заалт, Монгол банкны тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэж эдийн засагчид үзэж байна. Энэ нь Монгол Улсын төсөвт зардлын ачаалал үүсгэх, инфляцыг өдөөж, үнийн хөөрөгдөл бий болгох, улмаар Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж: “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол банкны эх үүсвэрээр таван их наяд төгрөгийг төсөвлөсөн нь байж боломгүй үйлдэл. Энэ нь улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Эрх баригчид сонгуулийн өмнө ард иргэдийн зовлон, малчид хүнд нөхцөл байдалд байгааг ашиглан маш их хэмжээний мөнгийг хэвлэн гаргаж байна. Манай орон шиг жижиг зах зээлд их хэмжээний мөнгө гаргах нь инфляцыг өдөөж, үнийн хөөрөгдөл бий болгох, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс эдийн засагчийнхаа хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргасан.

Эдийн засагч О.Лхагвасүрэн: 2008 онд Монгол Улсад санхүүгийн хямрал болсон. Энэ нь даамжирч эдийн засгийн хямралд хүргэсэн. Уг хямралын гол учир шалтгаан нь тухайн үед хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр их хэмжээний зээл гарснаас үүдэн санхүүгийн салбарт томоохон хямрал үүсэж, хэд хэдэн банк дампуурч байсан түүхтэй. Тиймээс энэ түүхийг дахин давтахгүйн тулд санхүүгийн салбар маш хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл таван их наяд төгрөгийн санхүүжилттэй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсын төсвийн зардлын ачааллыг үүсгэж байна. Жишээлбэл, таван их наядын хүүгийн зөрүүг 10 хувиар бодоход 500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүү үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс гадна ипотекийн зээл, хүнс үйлдвэрлэгчдэд зориулсан зээл гэх мэт 5, 6 хувийн хүүтэй зээлүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь ирэх жилийн улсын төсөвт хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн зардлын нэмэлтийг үүсгэнэ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

АН-ын орон нутаг хариуцсан зөвлөх, эдийн засагч Г.Ганбаатар: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол шинэ зүйл биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монгол Улсын Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Хөдөөг хоршоожуулах аян” гэж зарлаж байсан. Харин энэ удаад “Шинэ хоршоо” хөдөлгөөн байгуулах Засгийн газрын 166 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолууд зорилгын хувьд бол ижил. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө малчдын саналыг авах л зорилготой. Манай улсад 4600 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 670 орчим нь маш сайн гэсэн үнэлгээтэй хэвийн ажиллаж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар шинэ хоршоо байгуулсан нь хуучин хоршоодын нэр хүндийг унагах, эргэлзээ төрүүлэх, малчдын хоршоонд итгэх итгэлийг бууруулж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Эрх баригч нар сонгуулийн өмнө улсын эдийн засгийг сүйрүүлэх худлаа амлалтуудаа болих хэрэгтэй. Иргэд, малчид худлаа амлалтуудад авталгүй, эдийн засагч, хуульчдын үгийг сайтар сонсож, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэх эсэхээ сайн бодоорой гэж Ардчилсан намаас уриалж байна. 2022 оны байдлаар 100 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Энэ нь өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. 2022 оны УИХ-ын сонгуулиар МАН 21 аймагт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн амлалт өгсөн. Гэтэл нэгийг нь ч биелүүлээгүй. Харамсалтай нь дахиад л сонгуулийн өмнө худал амлалтуудаа яриад зогсож байна.

 


1
angry
0
care
6
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.44
2024/05/20
0
0
2022 оны УИХ-ын сонгуулиар МАН 21 аймагт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн амлалт өгсөн. Гэтэл нэгийг нь ч биелүүлээгүй. Харамсалтай нь дахиад л сонгуулийн өмнө худал амлалтуудаа яриад зогсож байна.
Хариулах
139.5.216.31
18 цагийн өмнө
1
0
Хөшигний өмнө микрофоны ард зогсоод л болсон болоогүй няцаах ч бас л сонгуулийн попрол бхоо. Аль ч нам бсан ялгаагүй . Нэг их л биесээ ялхын төлөө улайрсан , уурлаж уруул хошуугаа билүүдсэн улс бхын даа. Яана вэ .
Хариулах
2601:1c2:4300:5c70:8080:e6e9:715f:138d
Өчигдөр
0
0
за яадаг ч бай оюукын засгийн газар үргэлжилж ажиллаж байж үр дүн авчирна
Хариулах
202.9.40.38
Өчигдөр
1
1
ЭНЭ АН яагаад монголоо устгах гэдэг юм болдоо. Бүгд хятад байх. Малчидаа Бүүр хүндэлдэг Пүрэвдорж малчидаа үхэр гэж доримжлоо. Пүрэвдорж Элбэгдорж хоёр ах дүүгийн хүүхдүүд дараагийн хоёр нүүртэн энэ бусуу хорвоо мэдтүгэй
Хариулах
66.181.176.92
Өчигдөр
1
0
ДАГ . Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг байдаг шүү. Сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ ярьж байна .Элхээд хорших итгэлтэй хүнээ олж таньж ав .Дараа нь зорилго чиглэлээ тодорхойл. Э/З болон ашигтай ажиллах чиглэлээ олж ав.Зунд зусландаа гарахдаа уулын ам болгонд очоод буучихна . Өвөлд ч ялгаагүй тус тусын өвөлжөөндөө буучихна .Сургалтанд суу . СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР НЭГДЧИХ АЖИЛ БИШ ШҮҮ.Сүүлд нь өрөндөө малаа өгчих юм биш байгаа гэж сануулж байна.Сүүлд нь дуугарч байснаас бодоо сануулж байсан нь дээ
Хариулах
2405:5700:303:97a1:b4f2:7746:a32f:d207
2024/05/17
1
0
Энэ ч МАН ын сонгуулийн попрол. Хулхидуулж дуусахгүй ард түмэн гэж
Хариулах
64.119.29.2
2024/05/17
1
0
Малчид яахав сураагүй биш бас л ган зуд гэж уллаад төлөхгүй ч болчихож болох мөнгөнд дуртай байх. Сонгууль бүрээр ард иргэд ашигтай юм шиг амлалт хөдөлгөөнд амташсан.
Хариулах
66.181.187.112
2024/05/17
0
1
Энэ даваадорж бид хоёрын э/засагч гэж нохой охсон ажил биз хол очиж хуцмаар юм. Зээл. Зээлийн хамгийн гол амин зүйл сүнс нь эргэн төлөгдөнө хүү. Ингэхээр яахаараа монгол дампуурдаг юм бол. Ойр байвал нугасыг нь тас гусыг нь суга алгадаж байхаар тэнэгүү????!!!
Хариулах
2405:5700:300:98c8:6c94:b40f:6b86:7a0a
2024/05/17
0
1
АН-ын зарим зүтгэлтнүүд шинэ болгоныг эсэргүүцэж байх юм. Одоогийн байгаа шигээ зуд болохоор сандралдаад, мэдээлэлд ойр байгаа зарим этгээд нь нийтийн өмчийг идэж, уугаад, авилга, хээл хахууль цэцэглээд, шударга бусын хонгилоор гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд, ажил хийхээс хойш сууж халамж тэтгэмжээр амь зуугаад, утаандаа хордоод угаартаад байж бай гээд байгаа юм уу. Ийм сайхан зүйл хиймээр байна гэж нэг ч санал, санаачилга гаргахгүй атлаа зөвхөн л юм болгоныг эсэргүүцэх өвчнөөр хүндэрчихсэн ямар сонин хүмүүс энэ намд цугларчихдаг байна аа. Шнэхээр сонирхолтой байгаа биз.
Хариулах
202.179.15.130
2024/05/17
1
0
зуд болсноор ноолох гээд байгаа шиг санагдаад
Хариулах
202.126.88.221
2024/05/16
0
1
Малчид их талархаж бга.зөв ажил
Хариулах
66.181.161.150
2024/05/17
0
1
Зөв
Хариулах
Шинэ мэдээ
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 5 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 8 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 10 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 10 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 11 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 11 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 12 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 13 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 14 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 14 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 15 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 15 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 16 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр