УИХ-ын намрын чуулганы анхны хуралдаан халуун үйл явдлууд дүүрэн эхэлж байна. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх, мөн 2019 оны төсвийн төсөл, зам тээврийн хөгжлийн сайдыг томилох гээд хэлэлцэх асуудал арвин байна. СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийг барих тендерийн ажлыг салбарын яам удаашруулсанд УИХ-ын гишүүн Н.Учрал шүүмжлэлтэй хандав. Харин тэмээ гэхээр ямаа гэдэг шиг ардын хүүхдүүдийг гурван ээлжээр хичээллэж байгаа зовлонг ярьсан УИХ-ын гишүүний өмнөөс БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа хувь хүний асуудал ярьж сагсуурав. Ийнхүү намрын улс төрийн халуун салхийг Н.Учрал, Ц.Цогзолмаа нар хагалж байгаа бололтой
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна