ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.ДАВААСАМБУУГ ТОМИЛЛОО


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 11 цаг 43 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа энэ өдрийн хуралдааныг даргалав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд УИХ -дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, "С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцье" гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах, төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно" гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм"-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 6 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 8 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 10 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 10 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 11 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 12 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 12 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 13 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 15 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05