ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОНО


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байна. Мөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулахаар төлөвлөснийг өчигдөр буюу энэ сарын 11-ний чуулган өндөрлөх үед УИХ-ын дарга танилцуулсан юм.

Дараагаар нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн үдээс хойш буюу 15.0 цагт гишүүдээс Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 14 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 17 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 17 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 18 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 18 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22