ЕРӨНХИЙЛӨГЧ АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалт болон Женев хотноо 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох гэж байна.

"Европ ба Ази, Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл" сэдвийн доор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд түвшний уулзалтын нээлт болон бүгд хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт", "Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт", "Хөрөнгө оруулалтын хотхон" зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 5 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 7 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 8 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 9 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 10 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 10 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 13 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05