ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО


ГХЯ, ХЗДХЯ-наас НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай хамтран "Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай" зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулна.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд 2015 онд нэгдэж орсон бөгөөд энэ гэрээний дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог байгуулах үүрэг хүлээсэн.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах хэлбэрийн талаар Засгийн газар, хүний эрхийн үндэсний байгууллага, мөн иргэний нийгэм, төрийн бус байгууллага, судлаачдын оролцоотой зөвлөлдөх, улмаар Монгол Улсын онцлог нөхцөл байдалд нийцсэн, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр нөлөөтэй, тогтвортой гүйцэтгэх механизмын талаар санал, зөвлөмж гаргахад оршино.

Зөвлөлдөх уулзалтад ГХЯ, ХЗДХЯ, УПЕГ, ХСИС, Монголын Эмнести интернэшнл болон НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны төлөөлөгчид үндсэн илтгэл тавих бөгөөд холбогдох яам, агентлаг, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллага мөн их, дээд сургуулийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлнэ.

Зөвлөлдөх уулзалт олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн Монгол Улсын үүрэг мөн Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн гишүүн улсуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц өгнө.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 14 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 18 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 18 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 19 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 19 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22