Х.БАТТУЛГАД НГУЕН СУАН ФУК БАРААЛХАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав.

Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний гол түүхий эд болох ноосон утас, арьс шир гэх мэт бүтээгдэхүүнийг Вьетнам улс нь Монголоос импортлон, манай улсад элсэн чихэр, кофе, хүнсний ногоо, жимс экспортлох боломжтой талаар танилцуулсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын гадаад харилцааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, менежмент зэргийг судалж байсан тухайгаа ярьж, энэ чиглэлээр худалдааг нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар санал солилцсон юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааг соёл урлаг, спортын салбарт улам идэвхтэй хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэх болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллах талаар мөн санал солилцов.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 10 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 12 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 13 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 15 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 16 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 16 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 17 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 18 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05