АН-ЫН БҮЛГЭЭС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ


АН-ын бүлгээс УИХ, Засгийн газрыг хууль зөрчсөн үйлдлүүдээ таслан зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагад тодорхой хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр УИХ-ын даргаас Дэгийн тухай хуулийг баримталж хуралдах нь зүйтэй гэсэн албан бичгийг АН-д ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг болтол ямар ч хариу ирүүлээгүй байна. Тийм учраас шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо.

Нэгдүгээрт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин шаардаж байна. Хоёрдугаарт шударга ёсыг уландаа гишгэж өөрийн хамаарал бүхий компаниуддаа ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардъя. Гуравдугаарт энэ бүхнээс алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ирэх оны төсөв үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.1 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрсэн.

Тийм учраас эдгээр зөрчлийг арилгатал манай намын бүлэг чуулганы хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Зөрчлийг арилгасны дараа хуралдаанд оролцоно" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 1 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 1 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 4 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 5 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 5 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 21 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 2026/06/23