ОН ГАРСААР 1973 УДААГИЙН ГАЛ ГАРСНЫ 25 ХУВЬ НЬ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БҮРТГЭГДЖЭЭ


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 2266 удаагийн гал гарсан бол энэ оны 10 сарын байдлаар 1973 удаагийн гал гарч, галын улмаас 46 хүн амь насаа алджээ. Эдгээр түймрийн хамгийн их нь буюу 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан байна.

Хүйтний улирал эхэлж, обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ"-г Баянзүрх дүүрэгт зохион байгуулжээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран явуулсан уг сургалтыг тус дүүргийн 8, 9, 12 дугаар хорооны айл, өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 39 минутын өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 43 минутын өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 46 минутын өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 16 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 17 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 18 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 18 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 19 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 19 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 19 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   19 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 20 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 20 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 20 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 21 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 22 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 22 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 22 цагийн өмнө