“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно


Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долдугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл  Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 10 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 10 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 10 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02