АНУ-ЫН ХОТЫН ДАРГА АФГАНИСТАНД АЛАГДЖЭЭ

Admin
20 цагийн өмнө

Саяхан Афганистаны цэргийн ангид дотроосоо халдага гарах үеэр АНУ-ын нэгэн алба хаагч алагдсан нь Юта мужийн жижиг хотын дарга байжээ.

Өнгөрсөн Бямба гарагт халдлагын үеэр амиа алдсан хүн нь АНУ-ын Үндэсний Гвардад алба хааж байсан Норт Огден хотын дарга, 39 настай Брэнт Тэйлор байсан гэнэ.

Түүнийг алагдсан болохыг Юта мужийн сенатор Оррин Хэтч, мужийн захирагч Спенсер Кокс нар баталжээ.

Норт Огден нь 17,000 орчим оршин суугчтай, Солт Лэйк Ситигээс хойд зүгт байдаг жижиг хот юм. Тэйлор өнгөрсөн нэгдүгээр сард Юта мужийн Үндэсний Гвардийн цэргүүдтэй хамт алба хаахаар Афганд иржээ. Түүнийг зөвлөгчийн үүрэгтэй ажиллана гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Халдлагын үеэр АНУ-ын бас нэг алба хаагч шархдсан байна. Халдлага үйлдэгч нь Афганистаны цэргийн алба хаагч байсан бөгөөд тэр дороо Афганий зэвсэгт хүчнийхэнд алагджээ.

Афганий цэргүүд дотроос тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын цэргийн бие бүрэлдэхүүн рүү халдах тохиолдол үе үе гардаг. Энэ удаагийн халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 13 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 14 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 17 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 17 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 17 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 17 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 18 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03