Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ


Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаатай бөгөөд өнөөдөр хариу өгөх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулах хуулийн заалттай. Эдгээр байнгын, болон дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхдээ нууц санал хураалт явуулдаг.

УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана. Энэ дэд хороонд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн багтдаг бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах үндсэн үүрэгтэй. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар багтдаг.

Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх сүүлийн өдөр өнөөдөр учраас Халдашгүй байдлын дэд хорооноос гадна холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 17 минутын өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 30 минутын өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 44 минутын өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 57 минутын өмнө
Нийслэлд 8 градус дулаан 4 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 18 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 18 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр