"МАНЛАЙЛАЛ БА САЙН ДУРЫН АЖИЛ" УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


"Сайн дурынхны хөгжлийн төв" ТББ-аас жил бүрийн 12 сарын 05-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтанолон нийт болон хүүхэд, залуучуудад сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчлан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилготой"Манлайлал ба сайн дурын ажил" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд "Сайн дурынхны хөгжлийн төв" ТББ-аас зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулсан томоохон үйл ажиллагаа болсон юм.

Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд нэлээдгүй ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу? эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу?Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу?Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх, өөрийгөө илүү таньж мэдэж, өөрийгөө сорьё гэвэл БИ сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? гэх мэт нийтлэг асуултад хариулах, сайн дурын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал зэрэгт хариу өгөх зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд нийгмийн манлайлагч залуучуудаас суралцах, үлгэр дуурайл авах эрч хүчтэй, сайн дурын ажил хийх сонирхолтой 1000 орчим залуучууд хамрагдлаа.

Мөн энэ үйл ажиллагааны орлогыг бид "Өндөр настнуудын төсөл" болон "Зулзага инээмсэглэл" ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгад хувь нэмрээ оруулна. гэж "Сайн дурынхны хөгжлийн төв" ТББ-аас мэдээллээ.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,

Энхтайваны өргөн чөлөө, Гранд Плаза 804 тоот

Утас: 7011 7085

Цахим хуудас: http://www.vdc.org.mn

Цахим хаяг: [email protected]


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 26 минутын өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 3 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 3 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 3 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 4 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 4 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 20 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 22 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 22 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр