ЕРӨНХИЙЛӨГЧ Я.СОДБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ, Ц.ЦОГЗОЛМААГ ОГЦРУУЛАХЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Өчигдөр Зам тээврийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална" гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир огцруулах саналыг тус тус Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.Ерөнхийлөгч зөвшилцөх саналтай танилцаад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 33 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 41 минутын өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 50 минутын өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 1 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 1 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 1 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 1 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 2 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 2 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 3 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 4 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 6 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 6 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 6 цагийн өмнө
С.Тулга: Морь хүртэл уяачтай уралддаг, би 3х3-ийн шигшээ багаа авч Парисын олимпт орох хүсэлтэй 7 цагийн өмнө
Б.Биндэръяа: Берклигийн их сургуульд орох мөрөөдлийнхөө төлөө би өдөр бүр хичээсэн, тэнцсэндээ маш их баяртай байна 7 цагийн өмнө
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй 7 цагийн өмнө