Хэсэгхэн зуур намжаад байсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮХС-гийн дуулиан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр үргэлжиллээ. Засгийн газрын тэргүүний төрсөн дүү хөнгөлөлттэй зээлд хамрагдсан талаарх тамга тэмдэг бүхий баримтыг өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэлгэсэн юм. Тодруулбал, ЕрөнхийСайд У.Хүрэлсүхийнтөрсөн дүү У.Давхарбаяр нь ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авахдаа Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах нэгэн барилгын нэгдүгээр давхрын А хэсэг бас зоорийн давхрыг барьцаалжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь өмнө нь "Шинэдэлхий" телевиз байрлаж байсан тэрхүү байрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ынгишүүн Я.Содбаатар, Н.Номтойбаяр нар хамтран байгуулсан байна.
Тэдний хамтын бизнесийн хэлхээг задалбал, тус есөн давхар шилэн барилгын зоорийн ба нэгдүгээр давхар нь У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярынх бол гурваас тавдугаар давхрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх эзэмшдэг аж. Харин зургаагаас есдүгээр давхар нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эзэмшлийнх гэнэ. Тэгвэл Ерөнхий сайдтай холбоотой ЖДҮХС-гийн ноцтой гэх баримтыг дэлгээд буй Н.Номтойбаярын нэр ч цэвэр үлдэхгүй нь бололтой. Түүний нэр дээр дээрх есөн давхар барилгын хоёрдугаар давхар нь байдаг ч хараахан бичигбаримтньгараагүйбайгаагэнэ. Энэ бүхнээс харвал ЖДҮХС-гаас зээл авахдаа барьцаалсан есөн давхар барилгын эзэмшигчид нь У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Я.Содбаатарнар буюу тэдний бизнесийн хамаарал, "халаас" нэг гэдэг нь төвөггүй харагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна