СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХЯМДХАН ХАЛААГУУР ХЭРЭГЛЭН, УГААРТАЖ АМЬ НАСАА АЛДАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА


Тухайлбал, Энэ сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багт оршин суух эхнэр, нөхөр хоёр унтаж байхдаа угаартаж нас баржээ. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад халаагуурыг хананд хэтэрхий ойрхон олон цаг залгаснаар гал гарч улмаар угаартаж нас барсан аж.

Мөн энэ сарын 17-ны өдөр Ховд аймагт "Гэртээ унтаж байхдаа халаагуураас гарах хийнд угаартаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад 47 настай эмэгтэй, 49 настай эрэгтэй нар нь гэртээ угаартаж нас барсан байжээ.

Энэ сарын 21-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 23 настай иргэн автомашиндаа угаартаж нас барсан гэх зэрэг тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах зэргийн чандлан биелүүлэх хэрэгтэй юм.

Мөн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 6 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 8 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 8 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 8 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 9 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 9 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 13 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26