ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ Б.БҮРНЭЭ ЛАМЫГ ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ


Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж Гандантэгчинлэн хийдийн хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээд зодуулсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлж байсан юм. Тэрээр 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр даншиг наадмын урилга асууж Гандантэгчинлэн хийдэд очоод зодуулсан гэх шалтгааныг тухайн үед хэвлэлийн бага хурал зарлан хэлж байв. Мөн тухайн үед Б.Бүрнээ лам "Их хүрээ-Даншиг наадам"-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй. Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагаагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй" гэсэн тайлбар хийж байсан юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бүрнээг буруугүй гэсэн агуулгатай цагаатгасан тогтоолыг өнгөрсөн наймдугаар сарын 10-нд гаргасан билээ. Тухайн үед З.Санждорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байв. Тэгвэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараад байна. Уг шийдвэрт ч мөн Б.Бүрнээг буруугүй гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэрт "...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокуроын яллах дүгнэлтэд камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-нээс өөр эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Санждоржийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1.612.200 төгрөгийг Бүрнээгээс гаргуулах үндэслэлгүй болно гэж шийдвэрлэснийг дурдвал зохино. Иймд Санждоржийн "...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр баталж өгнө үү..." гэсэн давж заалдах гомдол, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагтаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв" хэмээн онцолжээ

burnee lam

burnee lam


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 5 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 6 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 7 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 7 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 7 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 8 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 11 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26