ӨНӨӨДРӨӨС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭГ ХУВИАР НЭМЭГДЛЭЭ


Шинэ оны эхний өдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх онцлох хуулийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭГ ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

Манай улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн. Ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оноос хоёр, хоёр хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэж байна. Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан. Ингэснээр 2020 он гэхэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийтдээ таван хувиар нэмж, 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

-ТАМХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ АЛБАН ТАТВАР ТАВАН ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

НДШ-ээс гадна тамхи, согтууруулах удааны татварыг 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэхээр тооцож байгаа юм. Өмнөх 2018 онд тамхи, согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмсэн юм. 2019 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна.

-СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИСТ ДОНТСОН НЬ НОТЛОГДВОЛ АЛБАДАН ЭМЧИЛНЭ-

Өнөөдрөөс согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар болж байна.

2018 оны арваннэгдүгээр сард баталсан уг хуулиар албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно хэмээн заажээ.

-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 320 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ-

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийн заалтын хүрээнд оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон" гэж байв. Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.

-БАНКУУД ИРГЭДИЙН ОРЛОГЫН 70 ХУВИЙГ ҮНДЭСЛЭН ЗЭЭЛ ОЛГОНО-

Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

-МОНГОЛБАНКНААС ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАВ-

2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. "Энэ тогтоолын дагуу 2019 оны дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Уг шийдвэр одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарласан.

Хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв.

Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ. Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм.

-МОД, МОДОН ХИЙЦИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ-

Бүх төрлийн түлшний зориулалтын мод, барилгын модон угсармал зэргийг өнөөдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлж байна. Харин ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалин зэрэг нь үүнд хамаарахгүй юм. ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО-

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх зорилт тавиад байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар доктор, профессор цолны нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэ журам энэ сараас эхлэн хэрэгжих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 15 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 15 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 15 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 15 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 15 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 18 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 21 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 21 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 21 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр