КАНАД УЛС НЭГ САЯ ЦАГААЧ ХҮЛЭЭН АВАХААР БОЛЖЭЭ


Канад улс 2017 онд 286 мянган цагаачдыг хүлээн авсан бол тус төлөвлөгөөний дагуу энэ тоог 2019 оны эцэс гэхэд 350 мянга 2020 онд 360 мянга 2021 онд 370 мянгад хүргэнэ гэв.

Цагаач, дүрвэгчдийг ихээр хүлээн авснаар улсын эдийн засаг болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн ард иргэд нь эмээж байсан ч 2018 оны эцэст гаргасан судалгаагаар шинээр суурьшсан иргэд улс орны хөгжилд маш их нэмэр болсныг харуулжээ. Тухайлбал, тус улсад тулгамдаад буй хүн амын хөгшрөлт, төрөлт буурах зэрэг тулгамдсан асуудлуудтай тэмцэхэд гадаадын цагаачид чухал үүрэг гүйцэтгэн, ажиллах хүчийг нэмэгдүүлснээр эдийн засагт нь эергээр нөлөөлж байгаа аж. Тиймээс ирэх гурван жилд дахин нэг сая цагаачдыг хүлээн авч, суурьшуулахаар төлөвлөсөн байна.

"Улс орны маань хөгжил цэцэглэлтэд гадаадаас ирсэн ажиллах хүчин чухал нөлөө үзүүлж байгаа нь талархууштай" хэмээн Канадын Цагаач, дүрвэгч, иргэншлийн яамны сайд Ахмед Хуссен хэлжээ. Тэрбээр өөрөө ч бас Сомали улсаас Канадад цагаачлан ирсэн аж.

АНУ тэргүүтэй барууны улс орнууд цагаачлалын бодлогоо улам хатуу чанга болгож байгаа энэ үед Канад улс улс орныхоо хөгжлийг дэмжих зорилгоор цагаачлалын бодлогоо улам уян хатан, нээлттэй болгож байна. Түүнчлэн дүрвэгчдийг хамгийн найрсгаар хүлээн авч байгаа улс нь Канад юм.

Канадын чанартай дээд боловсрол, цагаачлалын уян хатан бодлого, онгон байгаль, аялал жуулчлалын салбарын өндөр хөгжилд татагдан маш олон хүмүүс жил бүр Канадыг зорин очдог байна. Түүнчлэн тус улс нь өнгөрсөн жилээс марихуаныг хэрэглээг хуулиар зөвшөөрснөөр жуулчдыг ихээр татах болжээ.

Эх сурвалж: CNN, twentytwowords.com


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 12 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 14 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 14 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 14 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 15 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 15 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 15 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 16 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 16 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 18 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 18 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 18 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 19 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 19 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 20 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 20 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 20 цагийн өмнө