МОНГОЛ УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ: МОНГОЛЫН БҮХ ЦАГДАА НАРААС УУЧЛАЛТ ГУЙЯ


Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн бэлтгэн хүргэдэг "Улаан бал" нэвтрүүлэгт Монгол улсын Аварга Н.Батсуурь /2019.01.15 /оролцсон билээ. Ярилцлагын үеэр 2012 оны 3-р сард Н.Батсуурь аварга аавтайгаа нийлэн цагдаа зодож байгаа бичлэг цахим орчинд тархаж, олны дургүйцлийг хүргэж байсныг асуулаа. Энэ талаар тэрээр өдий хүртэл ам нээж байгаагүй юм.

"Манай аав цагдаа зодож байгаа бичлэг бол гарсан. Тэр бол харагдах үүднээсээ угаасаа буруу. Би тэрийг өмөөрч миний аавын зөв гэж хэлэхгүй. Маргааш нь улсын аварга болох гээд би жингээ үзүүлэх гээд явж байсан. Манай аав жоохон халамцуу явж байсан л даа. Би тэгээд аавыгаа гэр рүүгээ хүргэж өгөх гээд явж байсан юм. Тэгээд явж байтал Нарантуулын зам нилээн бөглөрөөтэй. Гэтэл сул урсгалтай зам руу жийпүүд яваад байсан. Тэд нарыг дагаад эргэх гэтэл цагдаа зогсоосон. Тэгээд цагдаа намайг чигээрээ яв гээд загнасан юм. Тэгэхээр нь би ийшээ эргээд явья л даа гээд гуйлаа. Тэгсэн чинь чигээрээ л яв, чи жолооч мөн юм уу? биш юм уу? гээд маргаан эхэлсэн юм. Цагдааг үнэмлэхээ аваад ир гэхээр нь би өгөхгүй гээд жоохон тэгчихсэн юм. Тэгээд би заза зогсож байгаад болье гэсэн юм. Тэр хооронд цагдаа станцаараа Нарантуулын камерийг надруу харуулаач гэж байсан. Тэгээд би хөгшөөн яараад байна, жин үзүүлэх гээд гэх мэт жоол тайлбарласан юм. Гэтэл аав халамцуу байсан араас бууж ирээд чи тэр машинуудыг зогсоогоогүй байж яагаад ингэж байгаа юм гэсэн. Ер нь бол нүд ирмэхийн зуур болсон юм. Цагдаагийн малгай унахад нь би авах гээд босох хооронд л тэр бүхэн болчихсон юм. Камер нь өөр рүү нь харчихсан байгааг цагдаа мэдэж байсан болохоор бас өөр хандаж байсан л даа. 50 гарчихсан, халамцуу хүнээс өөрийгөө хамгаалж болох л байсан байх. Тэгээд аав маань хариуцлага хүлээсэн. Шүүхийн шийдвэрээ биелүүлээд 3 сар хоригдоод гарч ирсэн. Шүүхийн шийдвэрээ биелүүлсэн юм шүү дээ. Тийм л юм болсон доо. Тэр асуудал дээр ажлаа хийж байсан цагдаа тул бид нарын буруу, шийтгэлээ хүлээсэн. Би Монголын цагдаа нараас уучлалт гуйж байна. Гэхдээ цагдаа нар маань харилцаандаа анхаарч байгаарай. Харилцаанаас харилцаа үүснэ шүү дээ. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой шүү дээ." Гэжээ. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 7 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 9 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 9 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 9 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 9 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 10 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 10 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 10 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 11 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 13 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 13 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 13 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 14 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 15 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 15 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 15 цагийн өмнө