Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР БОГД БАНКИНД ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГСӨН БОЛ ОГЦРОХ ЁСТОЙ


Саяхан 11:30 минутад УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ: Ж.Мөнхбат намайг гүтгээд байна. Бүр тодорхой 30 тэрбум, 8 сая доллар гэх зэрэг тоо хэлж байна. Тиймээс би Ерөнхий Сайдад албан бичиг хүргүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа юм. Засгийн газар надад болон өөр гишүүдэд хүүгүй зээл өгч иймэрхүү зүйл хийсэн бол гэмт хэрэг. Тиймээс огцрох ёстой. Үүнийг чуулган дээр танилцуулна. Засгийн газар хариу тайлбар ирүүлэх ёстой. Би Голомт банкийг байгуулж байсан, мөн ТУЗ-ын дарга байсан. Ямар нэг хууль зөрчөөгүй. Голомт банк намайг ажиллаж байх үед Монголын хамгийн том арилжааны банк болж хөгжиж байсан. Би гэхдээ 2013 онд гарсан.

Миний дүү гавьяат эдийн засагч Л.Болдхуяг Богд банкийг ажиллуулж байгаа. Би энэ банкинд хувь эзэмшдэг нь үнэн. ХОМ-т мэдээлэл нь байгаа. Банкийг муухай харагдуулж, халдаж болохгүй. Ж.Мөнхбатаа эрээ цээргүй үйлдэлдээ цэг тавина уу гэсэн юм. Мөн сэтгүүлчид түүнээс Ипотекийн зээл гаргах хүсэлт тавьсан эсэхийг асуухад: Ипотекийн зээл тараах хүсэлтийг бүх банк Сангийн яаманд өгсөн. Гэхдээ Богд банк хасагдсан гэсэн юм. Харин Богд банк Хөгжлийн банктай ямар нэг гэрээ байгуулсан зүйл байгаа юу гэхэд тодорхой хариулт хэлж чадсангүй ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 13 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 15 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 16 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 18 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 19 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 19 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 20 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 22 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05