Өнгөрсөн онд Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, салбарын яам, хариуцсан агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан. Улмаар тус аймгийн Гурвансайхан суманд байдаг мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордыг 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм. Сануулахад тус ордын лицензийг Ш. Мөнгөншагай гэх уяач залуу хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт "Жи-Пи -Эф" компанийг үүсгэн байгуулж, компанийхаа нэр дээр лицензийг шилжүүлж авч байжээ. Улмаар 2012 онд БНХАУ-ын " Си Си Эм экс " компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар 2 тэрбум шахуу төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг. Гэтэл дөрвөн жил орчмын дараа Хятад хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан байна. Учир нь анх лицензийг Ш.Мөнгөншагайгаас худалдаж авсан талтай нь Ш.Мөнгөншагай нийлэн: "Жи Фи Эф" компанийг зарахдаа 40 хувь эзэмшигч надад мэдэгдэлгүй,миний гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн шүүхэд хандснаар энэ маргаан эхэлж шүүхээр бүтэн гурван жил явж байгаа юм. Тэгвэл Ш.Мөнгөншагайг талийгаач шүүгч Л.Бямбаагийн хамт цагдан хорьсон бөгөөд түүнийг сулласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна