ТУРК УЛСЫН СТАНБУЛ ХОТОД МОНГОЛ ЭМЭГТЭЙ БУУДУУЛЖ АМИА АЛДЖЭЭ


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох 3-р сарын 8-нд Турк улсын Станбул хотын Бэйогду-д нэгэн эмэгтэй аллагын золиос болсон байна. Монгол улсын харъяат К.Л нь өөрийн найз залуу гэж таамаглаж буй Идрис Ч-ийн гарт буудуулан хөнөөгдсөн талаар турк улсын хэвлэлд нийтэлсэн байна.

Кулоглу дүүргийн Садри Алищик гудамжны байранд /27тоот/ 02:30 цагийн орчимд уг үйл явдал болжээ. Таамаглаж байгаагаар Монгол улсын харъяат К.Л болон Идрис Ч нар нь байшинд орох үедээ маргалдаж эхэлсэн байна. Маргалдаж байх үед байшинд гэнэт буун дуу гарч эхэлжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн даруйд цагдаа нар очиж уг газрыг бүслэн авчээ. Яаралтай түргэн тусламжийн эмч нарын анхны үзлэгээр К.Л нь хэргийн газарт амиа алдсан болохыг тогтоожээ. Мөн Идрис Ч нь хэргийн газарт хүнд шархтай байсан аж. Идрис Ч нь анхны тусламж үзүүлсний дараагаар яаралтай Таксимийн яаралтай түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүрх нь гурван удаа зогссон Идрис Ч-ийн амиа алдах аюултай байдал хэвээр байгаа аж.

Эхлээд эмэгтэйг толгойд буудаад дараа нь амиа хорлох гэж оролджээ

Цагдаа нарын үзэж байгаагаар, Идрис Ч нь маргалдах үедээ биедээ байсан гар буугаа гаргаж эхлээд К.Л-ийн толгойд нь буудаж дараагаар нь өөрийн толгой руу нь буудаж амиа хөнөөхийг оролдсон гэж үзжээ. Мөн хэргийн газрыг мөрдөн шалгаж эд мөрийн баримт цуглуулсан бөгөөд үйл явдал хэрхэн болсон талаар тодорхой мэдээлэл олохын тулд ойр орчмын камеруудыг шалгаж эхэлсэн аж.

К.Л-ийн шарилыг шүүх эмнэлэгт хүргэв

Шүүхээс үйл явдлын дараагаар хийгдсэн шалгах ажиллагаанд үндэслэн золгүй эмэгтэйн шарилыг шүүхийн шинжилгээний моргт хадгалахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 8 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 8 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 11 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 11 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 12 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 12 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 13 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03