С.АЛИМАНЦЭЦЭГ, М.ЧИНБАТ НАР УЕП-ЫН ОРЛОГЧИЙН БОСГИЙГ ДАВАХ УУ?

Өнөрцэцэг
2019/04/09


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох санал УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дундуур орлогч прокурорт нэр дэвшигч нарын асуудлыг оруулсан. Иймд эрх баригч нар цаг сунган хуралдсан билээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр орлогч прокурорын асуудлыг хэлэлцээгүй гэж худал ярьсан нь анхаарал татав.

Цаад учир шалтгааныг нь сонирхвоос М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг МАН-ын гишүүд яг үнэндээ голжээ.

Учир нь С.Алиманцэцэгт бодлогын хэмжээнд ажиллахад туршлага дутна гэсэн дүн тавьжээ. Тэрээр 1997 оноос хойш 20 жилийн турш прокурорын байгууллагад ажиллахдаа нэг ч удаа удирдах албан тушаалд томилогдож байгаагүй. С.Алиманцэцэгийг харин нэг удаа прокуророос 2012-2014 онд дэвшүүлж "МИАТ" ТӨХК-ийн хуулийн хэлтсийн даргаар тавьж байжээ. Тэр нь одоогийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг Зам тээврийн сайдаар ажилласан үе таардаг. Энэ ч утгаараа түүнийг А.Гансүхийн хүн, ангийн андууд гэлцгээдэг аж.

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд "МИАТ" ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч чадахгүй, тэдний шалгуурт бүдэрч буй дараагийн эрхэм Максимын Чинбат. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар УЕП-оор Б.Жаргалсайханыг томилохыг дэмждэг орой УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өрөөгөөр зочлов.

Чуулганы хуралд тоотой харагддаг, ганц үг ганхийдэггүй хэлгүй, дүлий мэт гишүүн яагаад Ерөнхийлөгчийн суудаг давхраар гэнэт сэм зочлов гэдэг нь анхаарал татаж байв.

Гэтэл эх сурвалжаас авсан мэдээлэлээр М.Чинбатыг МАН-ын "Сү.Батболд"-ын фракци дэвшүүлж байгаа аж. М.Чинбат нь Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд аймгийнхаа ерөнхий прокуророор ажиллаж байхдаа таагүй шалтгаанаар тушаал буурч Багануур дүүргийн туслах прокуророор цөлөгджээ.


  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Улсын Ерөнхий прокурорын орлогчруу зүтгүүлсэн Сүхбаатар дүүргийн ахлах прокурор А.Цэрэнсодномын бичлэг задарч, түүнийгээ цагаатгаж, уснаас хуурай гарахаар зүтгэх болсон. Тэрээр өдөр бүр хэвлэлээр хальж, сольж ярьсаар сүүлдээ үнэн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй бантан болов.

Эдгээр хоёр прокурор А.Цэрэнсодномын араас орж сонин, сошиал хөөцөлддөг болох вий.

Хийсэн ажилтай, цэвэрхэн намтартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм прокуроруудыг санал болгоно уу?

Монгол Улсын Эрхэм Ерөнхийлөгч өө.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 38 минутын өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 42 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр