ХЭРГИЙН ГАЗРААС АЛДАГДСАН БУУГ АРХИНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН БАЙЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/27

-ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ "ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ӨӨР АРГА БАЙСАНГҮЙ" ГЭЖЭЭ-

Өчигдөр буюу энэ сарын 26-ны үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан хэргийн талаар бид мэдээлсэн. Дээрх хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 6 цагт иргэнээс ирсэн аж.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогч 61 настай Ж нь ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар илэрсэн гэх ба хэргийн газарт байсан буу цагдаагийн алба хаагчдийг очиж шалгахад алга болсон байсан аж. Мөн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Энэхүү олныг цочирдуулсан хэргийн мэдээлэл цацагдаж эхэлмэгц олон нийтийн дунд "Гудамж талбайд хүнийг буудаад явчихсан байх" зэргээр олон таамаг өрнөж буй. Эл хэргийг тодруулбаас, талийгаач эрэгтэй 61 настай Ж нь өөрийгөө буудсан нь үнэн бөгөөд гэрээслэл бичсэн байсан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн юм.

Гэрээслэлдээ бичихдээ: "Хүнд өвчний улмаас өөр арга байсангүй. Тэсвэрлэшгүй их өвдөлт вэ" гэсэн утга бүхий үгсийг бичиж үлдээж, хүүгийнхээ утасны дугаарыг бичсэн байжээ.

Харин хэргийн газарт байсан бууг талийгаачийн ойролцоогоос 41 настай архины хамааралтай эмэгтэй О нь авч улмаар Дарь эхийн орчим байх хүнсний дэлгүүрт 6000 төгрөгийн үнэ бүхий архиар сольж уусан байна. Дээрх үйлдийг МБА-ны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шуурхай илрүүлэн хэргийн газраас бууг авч явсан иргэнээс тайлбар мэдүүлэг авсан байна.

image

Түүнчлэн энэхүү хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ.

Уг хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн байна. Манай улсад нийтээр дагаж мөрдөн хуулинд гудамж талбай, олон нийтийн газарт буу авч явахыг хориглосон байдаг аж.

Одоогоор хэрэгт хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоон тайлбар мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд бууны гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна. Харин эцсийн байдлаар шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарахаар хэргийн учир тайлагдах юм.

image

image


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 23 минутын өмнө
​Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 36 минутын өмнө
Ипотекийн зээлийг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр 10 мянган айл өрх хамрагдах боломжтой 43 минутын өмнө
“КАНДИДАТ” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ 1 цагийн өмнө
Баялгийн санд төвлөрсөн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахыг даалгалаа 1 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
Нийслэлд 25 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна Өчигдөр
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно Өчигдөр
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлгээр сурчээ Өчигдөр
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь Өчигдөр
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ 2024/04/30
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 2024/04/30