“ЭГО-2019” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО


Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Энд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэн судлаач, багш, оюутнууд та бүхэнд нийслэлийн нийт хүүхэд, залуучууд, гэр бүлийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа. Нийгэм гэдэг бол хүмүүс хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана. Энэ эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь (2010-2019) хөтөлбөр дэх “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна. Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 8 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 11 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр