УИХ-ын гишүүн асан, талийгаач Г.Батхүүгийн үхэлтэй холбоотойгоор тухайн үед төрийн ордонд байсан сэтгүүлч, УИХ-ын гишүүд, төрийн ордны хамгаалалтын албаны ажилтнууд, бусад албаны хүмүүсээс Нийслэлийн цагдаагийн газраас дуудаж байцаалт авчээ. Талийгаач Г.Батхүүг унасан байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү харсан бөгөөд тэрээр гол гэрчээр дуудагдсан байна. Учир нь талийгаачийн унасан газрын хажууд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өрөө байдаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна