Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьж шалгах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт шүүхрүү хүргүүлсэн байдаг. Гэвч Д.Эрдэнэбилэгийн зүгээс хоёр удаа шүүгчээс татгалзаж хурлыг хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Шүүх хурлын тогтоол нь албан ёсоор яг одоо гарч байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна