БАРБИТАЙ ТӨСТЭЙ БОЛОХ ГЭЖ ЖИЛИЙН ДОТОР 15 УДАА МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖЭЭ

Өнөрцэцэг
2019/06/09

 

Барби хүүхэлдэй тэй адил харагдахын тулд Андреа Иванова гэгч 21 настай Болгар оюутан жилийн дотор 15 удаа мэс засал хийлгэсэн тухай “The Sun” сонин гаргажээ.

 

Андреа нь бүр багаасаа л Барбитай адил болохыг мөрөөддөг байсан, шинэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун  явдаг, хүн өөрийн хүссэнээр харагдах эрхтэй, гадаад байдал нь нийтэд таалагдах үгүй нь хамаагүй гэж “The Sun” сонины сэтгүүлчид ярьжээ. Харин тус сонины уншигчид нь бүсгүйн түүхийг уншаад түүнийг Даффи Дак нугас эсвэл бүр Лох-Нессийн мангастай адил болсон гэж даапаалсан байна. Зарим нь “Ийм эрэмдэг амьтдыг бүтээдэг эмч нарыг шоронд хорих хэрэгтэй”, “Урд нь сайхан бүсгүй байжээ. Чиний толгой дотор ер нь юм байдаг эсэхийг асуухаас өөр арга алга. Тэнд чинь хоосон уу?”,  “Чи үлээдэг хүүхэлдэй шиг харагдаж байна” гэж шүүмжилжээ.

 

Андреа өнгөрсөн жилээс гоо саяхны янз бүрийн мэс ажилбар хийж эхлээд хамгийн цөөндөө сард нэгийг хийлгэж байжээ. Тухайлбал, уруул нь хүүхэлдэйнийхээс бага боллоо гэх болгонд гиалуроны хүчил шахуулж бас хөх томруулах хагалгаа хийлгэсэн.

 

Үүнээс өмнө Лондонд амьдардаг нэгэн польш бүсгүй Барбитай адил болох гэж 50 мянган фунтээр хагалгаа хийлгэсэн тухай мэдээ гарч олныг алмайруулж байв. Тэрээр 18 наснаасаа хойш янз бүрийн мэс засал хийлгэн гадаад байдлаа өөрчилсөөр өдийг хүрсэн бөгөөд уруул, өгзөг, хамрынхаа хэлбэр ба хэмжээг өөрчлөх, хөх томруулах хагалгаа олныг хийлгэжээ.

ОРЧУУЛСАН З.АНАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 12 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 14 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 15 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 17 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 17 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 17 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 18 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 20 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05