БНХАУ ТАЖИКИСТАНД ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХАД 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Өнөрцэцэг
2019/06/23

Хятад нь Тажикистанд хүдэр боловсруулах үйлдвэр барихад 30 сая долларын хөрөнгө оруулалт хийв

Хятад ба Тажикийн хамтарсан "Тажикистан ба Хятадын уул уурхайн компани"-ийн үүсгэн байгуулсан "Төвөд – Эверест нөөцийн компани" ньТажикистаны Аж үйлдвэрлэл ба шинэ технологийн яамтай хамтран ховор болон өнгөт металын хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан тухай "Авеста" мэдээлж байна.

Энэхүү санамж бичгийн даруу Хятадын талаас 30 сая долларын хөрөнгө оруулалт хийснээр цутгамал хавтан хэлбэрээр эцсийн бүтээгдэхүүн гаргах хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон үйлдвэр байгуулна. Ингэснээр "Тажикистан ба Хятадын уул уурхайн компани"-ийн хүдэр боловсруулах хүчиин чадал одоогийн жилийн 2,5 сая тонноос 2,4 дахин өсч 6 сая тонн болох аж.

Түүнчлэн "Тажикистан ба Хятадын уул уурхайн компани" нь "Истиклол" нэртэй аж үйлдвэрлэлийн хотхон дахь металл цагаан тугалганы үйлдвэрлэлийг жилийн 5000 тоннд хүргэн түүхий эдийг бүтэн циклээр бүрэн боловсруулдаг болох гэж байгаа тухай мэдээлсэн байна. Тус хотхон дахь боловсруулах үйлдвэрийг ОХУ ба Дундад Азийн бусад орноос түүхий эдээр хангах юм байна.

Хятадын талаас баригдаж дуусаад ашиглалтад ороод байгаа "Тажикистан ба Хятадын аж үйлдвэрлэлийн бүс"-ийг яваандаа"Тажикистан улсын умард нутгийн өнгөт металлын аж үйлдвэрлэлийн бүс" болгон өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр