СИРИЙН 6,2 САЯ ДҮРВЭГЧ ХИЛИЙН ЧАНАДАД ОРОГНОЖ БАЙНА


Сирийн хууль ёсны Засгийн газрын арми ОХУ-ын тусгай хүчний дэмжлэгтэйгээр тус улсын газар нутгийнаа дийлэнхийг алан хядагчдаас чөлөөлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор хилийн чанад руу дүрвэн гарсан олон сая дүрвэгсдийг эх оронд нь буцаах асуудал хурцаар тавигдах болсон. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг хариуцсан Ерөнхий коммисарын удирдах газар ажилтан Мохамед Амин Авад Абубакир "ТАСС" агентлагт ярихдаа 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Иордани, Ливан, Ирак, Турк, Египет зэрэг улсаас 25 мянган 476 сири дүрвэгч эх орондоо буцсан гэж хэлжээ. Харин 2018 онд 50 мянга 066, 2017 онд 50 мянга 896 дүрвэгч эх орондоо буцсан байна. Мөн Сирийн нутаг дотор шилжин суурьшсан 1,4 сая хүн гэр орондоо харьжээ.

Ийнхүү дүрвэгчид цөөнгүй тоогоор нутаг буцаж байгаа хэдий хилийн чанад руу дүрвэн гарсан 6,2 сая сири хүн нутагтаа буцаагүй хэвээр байгааг Мохамед Амин Авад Абубакир онцолжээ. Эдгээр дүрвэгсдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь дүрвэгсдэд зориулсан албан ёсны төвүүдэд амьдарч байгаа бол бусад нь хот суурин газрууд ба дур мэдэн байгуулсан суурингуудад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 50 минутын өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 54 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр