ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТӨЛӨӨ ДАЙН ДЭГДЭЖ МАГАДГҮЙ


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онц анхааралгүй нэгэн үйл явдал 2019 оны зургаадугаар сарын эхний арав хоногт болсон болсон тухай "REGNUM" сайт эргэн сануулж байна. Тэр үеэр БНХАУ-ын Хөгжил ба шинэчлэлийн төрийн хороо нь "Intel Corp.", "Qualcomm Inc.", "ARM Holdings PLC and SK Hynix Inc.", "Microsoft Corp.", "Samsung Electronics Co.", "Dell Technologies Inc.", "Nokia Corp" зэрэг том корпорациудын төлөөлөгчдийн дуудан уулзсан байдаг.

Уулзалтын явцад хэрэв Америкийн зүгээс Хятадын эсрэг явуулж байгаа хориг арга хэмжээний бодлогыг эдгээр компани дэмжсэн хэвээр байвал стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элемент худалдан авахтай холбоотой асуудал үүсч магадгүй гэдгийг ойлгуулсан аж. Дэлхийн хэмжээнд газрын ховор элемент /ГХЭ/-үүдийн нийт экспортын 90 хувийг Хятад хийдэг, тэдгээрийг микро процессор, нарны цахилгаан үүсгүүр, камер, пуужин, салхины цахилгаан үүсгүүр, орчин үеийн зэвсэг зэрэг 40 гаруй технологийн салбарт АНУ, Япон, Европын холбооны улсууд хамгийн идэвхтэй ашигладаг тул ингэж сануулах эрхтэй гэж үзжээ.

АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээгээр дэлхий дээрх ГХЭ-ийн тогтоогдсон хэмжээ нь 2012 оны байдлаар 110 сая тонн байсан. Үүнээс 55 сая тонн нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр бий. Дараа нь, ТТУХН орнуудад 19 сая тонн, АНУ-д 13 сая тонн, Энэтхэгт 3,1 сая тонн, Австралид 1,6 сая тонн, бусад улсуудад 18,3 сая тонн гэсэн байдлаар тархан байршжээ.

Өнгөц харахад Хятад нь нийт нөөцийн 48 хувийг эзэмшдэг болохоор ноёлоод байх боломжгүй мэт санагдаж болох. Гэвч бодит үйлдвэрлэл ба ашиглалт нь байдал огт өөрийг харуулна. Дэлхийн хэмжээний 137 мянган тонны 130 мянгыг нь Хятад олборлон боловсруулаад 84 мянган тонныг нь өөрсдөө хэрэглэдэг. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Хятад нь өөрийн газар нутаг төдийгүй ГХЭ байж болзошгүй гэж үзсэн газар болгонд геологийн эрэл хайгуулж идэвхтэй явуулсан. Ингэхэд Токиогоос зүүн зүгт 1150 далайн бээрийн зайтай, далайн ёроолын шаварлаг хуримтлалаас 16 сая тонн нөөц бүхий ГХЭ-ийн орд газрыг илрүүлсэн. Түүн дэх иттри, диспрози, терби, европи зэрэг хэрэглээний электрон барааны цаашдын хөгжилд нэн чухаг элементүүдийн агуулга өндөр байсан. Цаашлаад Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад чип ба радио электронийг элементийн баазад шаардлагатай колумбит – танталитын том нөөц илрүүлсэн. Руандагаас вольфрам, лити, касситерит, кобальт илрүүлсэн.

Геологийн эрэл хайгуулын үр дүнтэй холбоотойгоор ГХЭ –үүдийн аль болох олон орд газрыг мэдэлдээ авах шаардлага гарч ирсэн. Жишээлбэл, Франц, Их Британи гэсэн улсууд нь өөрийн хяналтад байгаа Шинэ Каледони, Полинези, Уоллис, Футун, Питкэрн, Норфолк, Шинэ Өмнөд Уэлс, Кука ба Ниуэ зэрэг арлын улсуудад бүрэн тусгаар тогтнол олгох гэж байгаад больсон. Учир нь, эдгээр арал улсуудын газар нутаг эсвэл эдийн засгийн бүс дотор нь ГХЭ-ийн том орд газрууд илэрсэн.

Мөн арлуудыг тойрсон далайн ёроолоос ГХЭ-ийн орд газарт эзэн суухтай холбоотой маргаан хурцадсан. Өмнөд Хятадын тэнгисийн Спартли олтригийг хятадууд зүүн өмнөд чиг томруулан өргөсгөж байгаагийн цаад шалтгаан нь шатдаг хий, газрын тосноос гадна ГХЭ-ийн том орд газартай холбон тайлбарлаж байна. Техник, технологийн хөгжлийн чиг одоогийн чиг хэвээр байвал ГХЭ –н орд газруудыг хамгийн ихээр эзэмшдэн улс хамгийн нөлөөтэй, хүчирхэг болох нь гарцаагүй гэдэгт судлаачид санал нийлж байгаа.

Иймд ГХЭ-ийн орд газар олноор илэрсэн ч сул төртэй, дотоодын хагарал бутрал ихтэй Төв ба Өмнөд Африкийн орнуудыг өөрийн нөлөөлөнд оруулахын төлөөх дайн тулаан ойрын ирээдүйд дэгдэж магадгүй болжээ. Зарим дайн нь хэдийн эхэлсэн. Гэхдээ ардчилал, хүний эрхийн төлөө эсвэл аль нэг овог омгийн ноёлох байр суурийг хангах гэх мэт сэдвээр халхавч хийсэн байгаа. Жишээлэхэд, Бурунди улсад дэгдсэн иргэний дайн энэхүү ядуу буурай орнуудыг бараг сүйрүүлж дууссан ч "Thyssen-Krupp" корпораци нь ГХЭ-ийг ямар ч саадгүй, маш хямдаар, их хэмжээгээр экспортлон гаргах боломжтой болсон. Гэхдээ Африкт ядаж л цаасан дээр ч болов хил хязгаар гэж заагдсан байгаа. Харин асар их ГХЭ-ийг дундын эсвэл маргаантай хэсэгтээ агуулсан Номхон далайн зүүн өмнөд хэсэгт байдал бүр ч ээдрээтэй. Энд хэний тэнгисийн цэрэг хүчтэй байна тэр улс л эзэн сууж чадна. Тиймээс Хятад энэ бүс нутгаас олборлолт хийж эхлэх магадлал хамгийн өндөр байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 11 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 12 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 12 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 12 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 13 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 13 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 14 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 14 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 15 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 16 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 16 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 17 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 17 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 18 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 18 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 19 цагийн өмнө