Үндэсний их баяр наадмаар зургаа давж, улсын харцага цол хүртсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анарын цолыг мялааж, Кёкүшюзан Д.Батбаяр хоёр өрөө байр бэлэглэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон аймгийнх нь баяр наадмын үеэр орон сууцны түлхүүрийг гардуулсан байна.
Харцага Д.Анар "Дорнын хүчтэн" дэвжээ, "Кёкүшюзан" хөгжил сан, "Стев гоулд" ХХК-ийн нэр дээр барилддаг билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна