ЦАХИМААР 21 МЯНГАН ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА


Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Цахим бүртгэлээр төрийн өмчийн цэцэрлэгт нийт 19 мянган хүүхэд шинээр элсүүлэх боломжтой. Тэдний 12 мянга нь хоёр настнууд байгаа бол хамгийн сүүлийн байдлаар:

- Хоёр настай 14154

- Гурван настай 3 188

- Дөрвөн настай 2 082

- Таван настай 1 716, нийт 21 140 хүүхэд бүртгүүлжээ.

Бүртгэлд хамрагдсан бол цахимаар, санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд наймдугаар сарын 23-ны баасан гаригийн өглөөний 10.00 цагт цэцэрлэгүүд дээр явагдана. Энэ үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар элсэлтийн комисс зохион байгуулна. Комисст хорооны нийгмийн ажилтан, цэцэрлэгийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцдог. Түүврийн аргаар сонгогдсон хүүхдүүдийн нэрийг нээлттэй, ил тод зарлана.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлд 672 цэцэрлэг, үүнээс төрийн өмчийн 231 цэцэрлэгт 117 мянган хүүхэд хамрагдсан. Харин энэ жилийн хувьд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 гаруй мянган хүүхэд хамрагдах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 7 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 9 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 10 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 12 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 13 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 14 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 16 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05