БАНГЛАДЕШИЙН АНХНЫ ЦӨМИЙН СТАНЦЫН СУУРИЙГ ЦУТГАЖ ДУУСЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/08

Бангладеш улсын анхны цөмийн цахилгаан станц "Руппур"-ын №2 хэсгийн суурь цутгах ажлыг бүрэн дуусгасан тухай барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Оросын "Атомстройэкспорт" компанийн харилцаа холбооны алба мэдэгджээ. Энэхүү суурийг цутгах ажил 2018 оны долоодугаар сард эхэлж байсан. ЦЦС-ын суурийг цутгахад 3782 тонн арматур төмөр 23 550 шоо метр бетон ашиглажээ.

Бангладеш нь нийт 2400 МВт хүчин чадал бүхий хоёр цөмийн реактортой цөмийн цахилгаан станцыг Оросын зээлээр барьж байгаа юм. Нийслэл Даккагаас 160 км-ийн зайтай байрлах цөмийн цахилгаан станцыг Оросын "Росатом" корпорацийн салбар "Атомстройэкспорт" барьж байгаа юм байна. Бангладешийн Засгийн газар тус станцыг барихын тулд ОХУ-аас 11,38 тэрбум долларын зээл авсан. Эхний ээлж нь 2023 онд, дараагийн ээлж нь 2024 онд ашиглалтад орсноор Бангладешийн цахилгааны хэрэгцээний 10 хувийг дангаар хангадаг болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 13 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 28 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 33 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр