"Эрэл" группын захирал Б.Эрдэнэбат нь "Номин холдинг" ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Баярсайханаас 2017 онд 30 орчим тэрбум төгрөг залилсан асуудал маргаан дагуулж байна. Улмаар тухайн хэрэг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаад гурван сар гаруй хугацаа өнгөрчээ. Б.Эрдэнэбат нь "Байшин үйлдвэрлэлийн Комбинат" гэх компанийнхаа нэрээр "Ариг" банкны хувьцааг амлаж ийнхүү мөнгө залилсан гэж "Номинг"-ийн Ш.Баярсайхан цагдаад гомдол гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрөөс Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж магадгүй гэв. Б.Эрдэнэтийн "Ариг" банк дахь хувьцааг түдгэлзүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна