Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал зургаан өдөр үргэлжилж наймдугаар сарын 19-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Улмаар эдгээр гүйцэтгэх ажилтнуудыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэж буруутгаад байгаа юм. Харин шүүхээс тэдний үйлдсэн эдгээр хэргийн баримт дутуу, зарим гүйцэтгэх ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж үзэж буцаасан байдаг. Өчигдөр Төв аймгийн шүүхийн тогтоолыг Прокурорт хүргүүлсэн байна.
Ингэснээр шүүхээс бичгээр тогтоол гарч, Прокурорт хүргэх ёстой. Ганц Прокурор л эсэргүүцэх эрхтэй бөгөөд оролцогч талуудад ийм эрх байхгүй. Прокурор эсэргүүцвэл талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүх дээр маргаж, хэргийг шийдвэрлэнэ. Эсэргүүцэл бичихгүй бол хэрэг шууд Прокурорт шилжиж нотлох баримтуудын шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилган, дахин маргах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна