Наймдугаар сарын 31-нд Афганистаны Фарьяб мужид орогносон талибуудын байрлалд агаараас цохилт өгөх үеэр энгийн номхон 12 хүн амь үрэгдсэн тухай тус мужийн Зөвлөлийн гишүүн СибгатуллаСелаб сэтгүүлчдэд мэдээгджээ. Амь үрэгдсэн хүмүүс нь хоёр гэр бүлийн гишүүд байсан бөгөөд тэдний дунд найман хүүхэд байсан аж.
Афганистаны Үндэсний аюулгүй байдал ба батлан хамгаалах хүчний хүмүүс талибуудад агаараас цохилт өгсөн гэдгийг баталсан ч энгийн иргэдийн хохирсон талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна