ЭРДОГАН ГРЕКИЙН АРЛУУДЫГ ТУРКИЙНХ БОЛГОСОН ГАЗРЫН ЗУРГИЙН ӨМНӨ ЗУРАГ ДАРУУЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/03

Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоганЭгейн тэнгисийн зарим хэсэг болон Грекийн мэдлийн зарим арлыг Туркийн эдийн засгийн онцгой эрхтэй бүст оруулж харуулсан газрын зургийн өмнө фото зурагдаруулсан тухай Грекийн "Protothema" сонин мэдээлжээ.

Туркийн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогчдыг тангараг өргүүлэх ёслолын үеэр энэ зургийг авсан байна. Эрдоганы ард "Хөх цэнхэр эх орон, 462 000 км" гэсэн бичиг бүхий газрын зураг гарсан. Түүн дээр Эгейн тэнгисийн зүүн хэсгийг бүхэлд нь, Грекийн мэдэлд байдаг Лемнос, Родос, Хиос зэрэг арлууд бүхэлдээ Туркийн мэдлийнх болж гарчээ.

Энэ оны долоодугаар сард Европын холбоо нь Кипр арлын эдийн засгийн онцгой мэдлийн бүст газрын тос, шатдаг хийн орд газрын хайгуул хийлээ гэж Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон. Хориг арга хэмжээний тоонд санхүүгийн тусламж үзүүлэхээ багасгах, нисэх онгоцны нислэгийн талаар хэлэлцээг зогсоох, бизнес эрхлэхийг хэсэгчлэн хориглох зэрэг заалт оржээ. Турк нь Кипр арлын орчмын байгалийн баялгийг олборлох эрхтэй гэж мэдэгдээд "Фатих", "Явуз" өрөмдлөгийн цамхгуудаа байрлуулаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 24 минутын өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 49 минутын өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 4 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 5 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 7 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 20 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 21 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр