ШАТДАГ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛЖ МАГАДГҮЙ

Н.Мижидмаа
2019/09/06

Монгол улсын Ерөнхийлөгч "Дорнын эдийн засгийн форум"-ын хуралдаанд оролцон үг хэлэхдээ Оросын шатдаг хийх Хятад руу хүргэх хоолойг Монголын нутгаар дайрлуулан тавихыг Ерөнхийлөгч Путин дэмжсэн тухай мэдэгдсэнийг "ТАСС" уламжилж байна.

Ерөнхийлөгч Баттулга "Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч нь дэмжихээ мэдэгдэж, БНХАУ-ын тэргүүлэгч нь Оросоос Хятад руу хүрэх шатдаг хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай саналыг судалж үзэхээ амлалаа" гэж мэдээлснийг ТАСС иш татжээ.

Украйны Майдан хувьсгалтай холбоотойгоор ОХУ нь шатдаг хий дамжуулах хоолойгоо гуравдагч улсын нутаг дэвсгэрээр аль болох дайруулахгүй байхыг хичээх болсон. Оросын шатдаг хийг Өрнөд Европ руу хүргэдэг дамжуулах хоолойн гол хэсэг нь Украйнаар дамждаг. Гэтэл тус улсад гарсан хувьсгалын дараагаар Оросыг үзэн ядагч хэт үндсэрхэг үзэлтнүүд төрийн эрхэнд гарч, элдэв шалтаг тоочин Оростой маргалдахдаа нутаг дээгүүрээ дамждаг хийн хоолойг хаадаг, хаахаар заналхийлэх замаар Оросын нэр хүндийг сүрхий унагасан. Иймд оросууд шатдаг хийн дийлэнхийг Украйны нутгаар бус Балтын тэнгисийн ёроолоор тавьсан дамжуулах хоолойгоор дамжуулан Европ хүргэдэг болгоход анхаарах болж, "Умардын урсгал-2" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Монголын нутгаар дайруулах тухайд ч Украйнтай адил байдалд орж магадгүй гэсэн болгоомжлол явж байгааг шинжээчид анхааруулсан байсан. Гэхдээ энэ удаад Путин нь Монголд айлчилж бүх талын найрсаг хамтыг ажиллагааны талаар гэрээ байгуулсан явдал байдалд эергээр нөлөөлсөн байж болох талтай. Гэхдээ мөнгөө төлсөн хүн нь дуугаа захиалдаг ёстой тул эцсийн шийдвэрийг Хятадын тал өгөх юм. Хятад нь анхнаасаа хоолойг Монголын нутгаар дайруулахын эсрэг байсан тухай мэдээ бий. Хэрэв энэ удаад Ерөнхийлөгч Баттулгын саналыг Хятадын тал дэмжвэл Оросын шатдаг хийг Хятад руу гаргах "баруун чиглэл" буюу "Алтай" гэж нэрлэгдэж байгаад "Сибирийн хүч-2" гэж нэрээ өөрчилсөн дамжуулах хоолойг тавихдаа Монголын баруун аймгуудаар дамжуулан тавих боломжтой болно. Анх яригдаж байсан хувилбараар энэхүү хоолойг баруун бүст Орос Хятадыг холбосон нарийхан зурвас газраар дайруулан хоёр улсыг шууд холбохоор байсан. Гэвч энэ замаар хоолой тавих нь Алтайн нуруугаар давуулахаас гадна ЮНЕСКО-д бүртгэлтэй байгалийн дархан цаазат газраар дайрах тул байгаль хамгаалагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Өөр нэг хувилбараар дамжуулах хоолойг Казахстаны нутгаар дайруулах боломжтой. Гэхдээ Казахстанд сүүлийн үед Хятадын түрлэгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан газар аваад байгаа тул Бээжин ямар шийдвэр гаргахыг урьдчилан таах аргагүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 54 минутын өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 1 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 2 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 3 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 5 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 6 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 8 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 21 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 22 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр