Японы Нарита нисэх буудалд "Факсай" хар салхины улмаас нислэгээ нь хойшлон хүлээж байгаа хүниий тоо 17 мянга болоод байгаа тухай "NewsOnJapan" мэдээлсэн байна.
Нарита нисэх буудал нь Токиогийн төвөөс 75 км-ийн зайтай байдаг бөгөөд хар салхины аюулаас сэргийлэх үүднээс эрх баригчид нийтийн тээврийн автобус, галт тэрэгний хөдөлгөөнйг бүрэн зогсоогоод байгаа юм. Түгжигдсэн хүмүүст ус, хоол, унтлагын уут тараан өгч байгаа юм байна.
"Факсай" хар салхины нь Японы Тиба, Ибараки, Канагава мужууд цахилгаангүй болоод байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна