Перу улсад парламент ба Ерөнхийлөгч хоорондын сөргөлдөөний улмаас дэмжигчид нь гудамж талбайд мөргөлдөөн үүсгэж, цус урсгах эрсдэлтэй байдалд ороод байна. Перугийн Ерөнхийлөгч МартинВискарра нь Конгрессыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулах тухай тушаал гаргасан. Үүний хариуд парламент нь Ерөнхийлөгчийг ажиллах чадваргүй болсон тухай тогтоол гарган, дэд Ерөнхийлөгчид бүх мэдлийг шилжүүлэн тангараг өргүүлсэн байна.
Ийм нөхцөлд Перу улсын цагдаа, хуурай замын болон тэнгисийн цэрэг, нисэх хүчний командлагч нар Ерөнхийлөгчийн ордонд айлчлан одоогийн Ерөнхийлөгчийг дээд ерөнхий командлагч гэж үздэг, үнэнч гэдгээ илэрхийлснийг "Reuters" агентлаг мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна