"Facebook"-ийн хэрэглэгч Jennifer Salfen-Tracy хүү нь хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш ахар богино хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн тухай пост 61 мянган удаа "шейр" хийгдэж, олон 25 мянга гаруй сэтгэгдэл бичигдсэнийг уншигч танд хүргэж байна.
ЖенниферСалфен-Трейси нь хүү КодиБишоп нь хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш ердөө долоохон сарын дотор хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан зургийг байршуулжээ.
Эхний зураг дээр булчинлаг бие хаатай залуу гарсан бол хоёр дахь зураг дээр турж эцээд, хүн төрхөө алдсан аймшигтай төрх харагдах бөгөөд гар дээр нь мансууруулах бодис тарьснаас үүссэн бэрсүү тод харагдаж байна. Коди нь 26 настай бөгөөд сургуульд суралцаж байхдаа спортоор хичээллэдэг байсан бол одоо Лас Вегасын хаа нэгтээ гудамжинд мансуурч яваа юм байна. Уншигч та холбоосоор нэвтэрч эхийн постыг уншаад өөрөө сэтгэгдлээ үлдээгээрэй.
"Зөвшөөрчих л дөө. Соёлтой орнуудад зөвшөөрсөн л байдаг шүү дээ. Соёлтой орнууд зөвшөөрч байхад бид зөвшөөрөхөд буруудах зүйл огт байхгүй" гэж байгаа хүмүүст үзүүлэхэд ер илүүдэхгүй. Долоохон сарын дотор ингэж байгаа юм чинь...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна