Нийтийн тээвэрт парк шинэчлэл хиихдээ БНХАУ-аас 1200 автобус 800 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирэх гэж байгаа асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл автобус тус бүриин үнэ 700 гаруй сая төгрөг байх юм. Харин Монгол инженерүүдийн бүтээсэн автобус 400 гаруй сая төгрөгийн үнэтэй ч үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаа нь харагддаг. Тэгвэл хятад цахилгаан автобуснуудын цэнэг буюу батерей нь 3-4 жилийн дотор эвдэрдэг, солих үнэ нь автобусны ниит үнийн 70 хувьтай тэнцдэг байна. Энэ талаар авто тээврийн салбарын мэргэшсэн инженер ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна