Л.Оюун-Эрдэнэ сайдаа журам хайгаад хэрэггүй ээ, энд бэлэн 20 гаруй хууль бий

Н.Мижидмаа
2019/11/12

Монгол улсад мөрдөгдөж буй 20 гаруй хуулинд төрийн автомашиныг хувьдаа ашиглаж болохгүйг заасан байдаг. Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ хариуцлага тооцох журам байхгүй ээ гэж мэдэгдсэн.

Албан хэрэгцээний автомашиныг амин хэрэгцээндээ ашиглаж буй төрийн албан хаагчид, өндөр албан тушаалтнуудын талаарх баримттай мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Тухайлбал Шадар сайд Ө.Энхтүвшингийн албан хэрэгцээний автомашин "Orchlon International School"-ийн гадна хүүхэд буулгаж өгсөн гэх мэтчилэнгээр олон жишээ бий. Төрийн албаны зөвлөлөөс өгч буй мэдээллээр "ёс зүйн хариуцлага тооцно" гэсэн юм. Харин албаны автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж буй төрөл бүрийн салбарын төрийн албан хаагчдын тус бүрийн ёс зүйн дүрмийг хүргэж байна. Тодруулбал төрийн албан хаагч ёс зүйн дүрэмд захирагдаж ажиллах ёстой байдаг гэдгийг зарим заалтаар тодорхой бичжээ.

ИНЕГ-ын гадаад хамтын ажиллагааны газрын дарга Г.Батбаярын "02-83 УБҮ" оптима улсын дугаартай автомашинаар өнөө өглөө хичээл эхлэх үеэр "Монгол- Орос"-ын хамтарсан гуравдугаар сургуульд хүүхдээ хүргэж өгсөн зургийг баримтжуулсан. Энэ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм нь 2.3. Байгууллагын ажилтан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хүлээж, дараахь шаардлагыг хангаж ажиллана.

Үүнд: 2.3.5. Ажилтан ёс зүйн зөрчил гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах гэсэн заалтууд байдаг.

Хууль зөрчигч, татварын мөнгийг хувьдаа завшигчдын эгнээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав "нэгдлээ. "Учир нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр хүүхэд буулгасан албаны автомашинуудын нэг нь болох 01-00 УБЗ дугаартай Тоёота ланд 200 маркийн автомашин нь ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АШИГЛАДАГ АВТОМАШИН болохыг бид олж мэдсэн юм. Тэгвэл энэ нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн тэгш байдлыг хангах, албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг тул цагдаагийн бүх шатны байгууллага нь алба хаагч бүрээс ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана гэх ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа юм.

Нийслэлийн нэгдүгээр сургууль дээр өчигдөр /2019.11.11/ төрийн албаны таван автомашинаар хүүхэд буулгасны нэг нь ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэрийн албан хэрэгцээндээ ашигладаг 0660 УБҮ улсын дугаартай автомашин байлаа.Тэгвэл Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйлийн 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

39 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл 39.1.6-д зааснаар Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглахыг хориглох гэх мэт заалтууд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 14 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 16 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 17 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 17 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 18 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 22 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 23 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр