Сингапурт Хонконгийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүсийг албадан нутаг буцаажээ

Н.Мижидмаа
2019/11/22

Сингапурын нутагт тусгай зөвшөөрөл авалгүйгээр Хонконгт болж байгаа эсэргүүцлийн жагсаалыг дэмжих арга хэмжээ зохион байгуулсан Хонконгийн иргэнийг Сингапурын хууль сахиулагчид албадан нутаг буцаасан тухай "The Straits Times" мэдээлсэн байна. Энэ арга хэмжээ нь аравдугаар сарын 10-нд Сингапурын төвд байрлах нэгэн бааранд болсон аж. Цугласан хүмүүс кантон аялгаар эрх чөлөөний тухай уриа хашхирч байгаа бичлэг интернэтэд байршуулсны дараагаар Сингапурын хууль сахиулагчид тус арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг саатуулсан юм байна. Энэ хэрэгтэй холбоотой гаргасан мэдэгдэлд "Сингапурт зоогийн газрын сүлжээ эзэмшдэг Хонконгийн иргэнд хатуу анхааруулга өгч, цагаачлалын албанаас тусгай зөвшөөрөл өгөхөөс нааш манай хот улсын нутагт орж ирэхийг нь хориглов" гэжээ. Улмаар "Гадаадын иргэд энд олон нийтийн арга хэмжээ эсвэл өөр ямар нэг хориотой арга замаар улс төрийнхөө ашиг сонирхлыг өмөөрөхийг Сингапурын эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 12 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 12 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26